Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Тархац нутаггүй болсон тарвагыг нүүлгэн шилжүүлэв

Суурьшлын бүс тэлсэнтэй холбоотойгоор тарваганы тархац нутаг хумигдаж, улмаар идэш тэжээл хайн хот руу орж ирэх тохиолдлууд гарах болсон.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Тархац нутаггүй болсон тарвагыг нүүлгэн шилжүүлэв
Тархац нутаггүй болсон тарвагыг нүүлгэн шилжүүлэв. Зураг: МҮОНРТ

Суурьшлын бүс тэлсэнтэй холбоотойгоор тарваганы тархац нутаг хумигдаж, улмаар идэш тэжээл хайн хот руу орж ирэх тохиолдлууд гарах болсон. Үүнтэй холбоотойгоор Нийслэлийн Байгаль орчны газраас БОАЖЯ-аас тархац нутаггүй болсон монгол тарвагыг шилжүүлэн нутагшуулах зөвшөөрлийг авч Улаанбаатар хотын суурьшлын бүсэд тархац нутаггүй болсон монгол тарвагыг нүүлгэн шилжүүлэв.

Сүхбаатар, Чингэлтэй, Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрээс 52 бодгаль монгол тарвагыг барьж Багахангай дүүргийн нутаг дэвсгэрт шилжүүлж, нутагшилтын байдалд хяналт мониторинг хийсэн. Мониторинг судалгаа хийхэд тухайн нүүлгэн шилжүүлсэн бодгаль тарвагын тоо толгой өсч үржсэн үр дүн гарсан гэж Нийслэлийн Байгаль орчны газраас мэдээллээ.

Хуваалцах