Тархи жижигсэх өвчнөөр 1761 хүүхэд өвчилжээ
Бразил улсад тархи жижигсэх өвчин гарчээ. Тус улсын ЭМЯ-аас 12 дугаар сарын 8-ны өдрийн байдлаар нийт 1761 хүүхэд энэ өвчнөөр өвчилж, 19 хүүхэд нас барсан тухай мэдээллээ.
Мэдээллийн алба

Бразил улсад тархи жижигсэх өвчин гарчээ. Тус улсын ЭМЯ-аас 12 дугаар сарын 8-ны өдрийн байдлаар нийт 1761 хүүхэд энэ өвчнөөр өвчилж, 19 хүүхэд нас барсан тухай мэдээллээ. Өвчин "Pernambuco" дүүрэгт 804, "Paraíba" дүүрэгт 316 бүртгэгдсэн нь хамгийн олон тохиолдлын тоонд багтаад байгаа юм. ЭМЯ-аас тохиолдлын тодорхойлолтыг шинэчилж, дэгдэлтийн судалгааг хийж эхэлсэн байна.



















