Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

"Тархины хүч, оюуны энерги” номын нээлт болно

МЗЭ-ийн гишүүн, утга зохиолын “Алтан-Өд” наадмын шагналт, аюулгүй байдлын докторант, зохиолч, яруу найрагч Ж.Цогтсугарын 16 дахь бүтээл “Тархины хүч, оюуны энерги” номынхоо нээлтийг товложээ.

Б.
Б.Жамбалдорж

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
"Тархины хүч, оюуны энерги” номын нээлт болно
"Тархины хүч, оюуны энерги” номын нээлт болно. Зураг: МҮОНРТ

МЗЭ-ийн гишүүн, утга зохиолын “Алтан-Өд” наадмын шагналт, аюулгүй байдлын докторант, зохиолч, яруу найрагч Ж.Цогтсугарын 16 дахь бүтээл “Тархины хүч, оюуны энерги” номынхоо нээлтийг товложээ.

Энэхүү ном нь яруу найраг, хувь хүний өөрчлөлт, шинжлэх ухааны хосломол бүтээл бөгөөд сургамж авах, өөрийгөө хайрлах, хүсэл зорилгодоо хүрэх ямар ч насны уншигчдад хүсэл тэмүүллийг төрүүлж олон мянган хүний хувь заяаг өөрчилж байгаагаараа онцгой ач холбогдолтой аж.

Номын нээлт энэ сарын 17-ны 14:00 цагт “Интерном” номын дэлгүүрт болох юм байна.

Хуваалцах