Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙНөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн газар дээрх биомассын дийлэнх нь түймэрт өртжээ
1/3
Нийгэм

Тархины хөгшрөлт 45 наснаас эхэлдэг

Эрдэмтэд хүний уураг тархины хөгшрөлт 60 наснаас хойш эхэлдэг гэж үзжээ. Тэгвэл Их Британийн эрдэмтэд цоо шинэ дүгнэлтэд хүрсэн нь тархины хөгшрөх үйл явц 45 наснаас эхэлдэг гэдгийг мэджээ.

Б.
Б.Жамбалдорж

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Тархины хөгшрөлт 45 наснаас эхэлдэг
Тархины хөгшрөлт 45 наснаас эхэлдэг. Зураг: МҮОНРТ

Эрдэмтэд хүний уураг тархины хөгшрөлт 60 наснаас хойш эхэлдэг гэж үзжээ.

Тэгвэл Их Британийн эрдэмтэд цоо шинэ дүгнэлтэд хүрсэн нь тархины хөгшрөх үйл явц 45 наснаас эхэлдэг гэдгийг мэджээ.

45-70 насны 7000 хүний уураг тархины байдалд удаан хугацаанд нэлээн ярвигтай судалгаа явуулах явцдаа мэргэжилтнүүд үгийн баялаг, ой санамж болон хэл яриаг ойлгох чадвар зэргийг нь сорилд оруулжээ.

Энэ үйл явц эргэлт буцалтгүй явагддаг бөгөөд явцдаа улам эрчимждэг байна.

70 насандаа эрчүүд уураг тархиныхаа идэвхтэй үйл ажиллагааны 10 хувийг алддаг бол эмэгтэйчүүд долоо орчим хувийг гээдэг байна.

Хуваалцах