Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Тархвар судлагч нар хоолны хордлогот халдварын дэгдэлтийн үед ажиллах арга барилд суралцлаа

Хоол хүнсээр дамжих халдварт өвчний дэгдэлт гарсан тохиолдолд голомтын судалгаанд дүүргийн эрүүл мэндийн төвийн халдвар судлагч, тархвар судлагч нар удирдан зохион байгуулж голомтын тандалт судалгаанд оролцдог бөгөөд одоогийн байдлаар харьяа эрүүл мэндийн байгууллагын халдвар судлагч, тархвар судлаг

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Тархвар судлагч нар хоолны хордлогот халдварын дэгдэлтийн үед ажиллах арга барилд суралцлаа
Тархвар судлагч нар хоолны хордлогот халдварын дэгдэлтийн үед ажиллах арга барилд суралцлаа. Зураг: МҮОНРТ

Хоол хүнсээр дамжих халдварт өвчний дэгдэлт гарсан тохиолдолд голомтын судалгаанд дүүргийн эрүүл мэндийн төвийн халдвар судлагч, тархвар судлагч нар удирдан зохион байгуулж голомтын тандалт судалгаанд оролцдог бөгөөд одоогийн байдлаар харьяа эрүүл мэндийн байгууллагын халдвар судлагч, тархвар судлагч нарын 80 хувийг шинэ залуу төгсөгч эзэлж байна.

Иймд Нийслэлийн Эрүүл мэндийн газраас харьяа байгууллагын халдвар судлагч нарыг хоолны хордлогот халдварын дэгдэлтийн үед ажиллах тандалт судалгааны арга барил, судалгааны арга аргачлалд сургах дадлага ажлыг ХӨСҮТ-ийн эмч мэргэжилтнүүдтэй хамтран зохион байгуулж, нийсэлийн долоон дүүргийн тархвар судлагч есөн эмчийг хамрууллаа.

Уг сургалтаар хоолны хордлогот халдварын дэгдэлтийн үед ажиллах бэлэн байдал хангагдаж, бичиглэл, когорт, тохиолдол хяналтын тандалт судалгааны арга аргачлалд суралцлаа.

Хуваалцах