Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Тарьц, суулгацын үзэсгэлэн гарч байна

Нэг настай улиас 1500 төгрөгөөр худалдаалагдаж байгаа бол гурван настай нь 3800, 4-6 настай нь 4900-5000 төгрөгийн үнэтэй байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Тарьц, суулгацын үзэсгэлэн гарч байна
Тарьц, суулгацын үзэсгэлэн гарч байна. Зураг: МҮОНРТ

"Тарьц, суулгац-2015” үзэсгэлэн худалдаа Монголын үйлдвэрчний эвлэлийн соёлын төв ордонд нээгдсэн. БОНХАЖЯ-наас улс орон даяар өрнүүлж буй “Нэг сая мод ургуулах хөдөлгөөн”-ий хүрээнд энэ жилийн үзэсгэлэнг зохион байгуулж байгаагаараа онцлогтой юм.

Үзэсгэлэнд төрөл бүрийн мод, цэцэг, жимс, жимсгэний тарьц, суулгац, үр тавигдсанаас гадна тэдгээрийг арчлах багаж, хэрэгсэл, бордоо гэх мэт олон нэр төрлийн бүтээгдэхүүн дэлгэгджээ. Мод, сөөгний тарьц суулгацын үнэ хэмжээ, наснаасаа хамаараад харилцан адилгүй байна.

Тухайлбал, нэг настай улиас 1500 төгрөгөөр худалдаалагдаж байгаа бол гурван настай нь 3800, 4-6 настай нь 4900-5000 төгрөгийн үнэтэй байна. Мөн үхрийн нүдний суулгац 3500-аас дээш төгрөгийн үнэтэй, чацаргана, монос, нохойн хошуу, гүйлс, голт бор гээд олон нэр төрлийн жимсгэний мод наснаасаа хамааран үнэ нь харилцан адилгүй байна. Харин шар хуайсны үр 100 төгрөгөөс эхэлж байгаа бол хар мод, харганы үр нэг килограмм нь 70 мянган төгрөг, нарсны үр нэг килограмм нь 80 мянган төгрөгөөр худалдаалагдаж байна.

БОНХАЖЯ, “Ойн судалгаа хөгжлийн төв” улсын төсөвт үйлдвэрийн газар болон Монгол, Солонгосын “Ногоон хэрэм” төсөл хамтран зохион байгуулж байгаа тарьц, суулгацын үзэсгэлэн худалдаа энэ сарын 29-нийг хүртэл үргэлжилнэ.

Хуваалцах