Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Тарваган тахал өвчин гэж юу вэ

Тарваган тахал нь нянгаар үүсгэгддэг, мэрэгч амьтад тэдний бөөс, бүүргээр дамжин халдварладаг, тунгалгийн зангилаа, уушгийг зонхилон гэмтээдэг халууралт, хурц хордлого бүхий зоонозын халдварт өвчин. Дэлхий дээр 235 зүйл мэрэгч,

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Тарваган тахал өвчин гэж юу вэ
Тарваган тахал өвчин гэж юу вэ. Зураг: МҮОНРТ

Тарваган тахал нь нянгаар үүсгэгддэг, мэрэгч амьтад тэдний бөөс, бүүргээр дамжин халдварладаг, тунгалгийн зангилаа, уушгийг зонхилон гэмтээдэг халууралт, хурц хордлого бүхий зоонозын халдварт өвчин.
Дэлхий дээр 235 зүйл мэрэгч, туулай хэлбэртэн амьтад тарваган тахлаар өвчилдөг. Төв Азийн тарваган тахлын байгалийн голомтын зонхилох хэсэг нь манай орны нутаг дэвсгэрт оршдог. Монгол орны нийт нутаг дэвсгэрийн 28,3 % буюу 18 аймгийн 132 сумдын 443,3 км2 талбай тарваган тахлын байгалийн голомттой бөгөөд байгалийн голомтод мэрэгч, туулай хэлбэртэн амьтад тарваган тахлын агуулагчийн үүргийг гүйцэтгэдэг ба хээрийн бүсэд араатан амьтад, махчин шувууд тодорхой хэмжээгээр оролцдог. Гэрийн тэжээвэр амьтдаас тэмээ тарваган тахлаар өвчлөх тохиолдол байдаг.

Тарваганаас үүдэлтэй тарваган тахлын голомтын улиралчлал 4-р сараас сэргэн идэвхжиж, 8-9 сард идэвхжлийн оргил үедээ хүрч 10-р сарын дунд үеэс намжмал байдалд ордог.
Өвчтөн, цогцос, тарваган тахлаар өвчилсөн мэрэгч амьтад болон туулай хэлбэртэн нь халдварын эх уурхай болно. Гэрийн тэжээвэр амьтдаас нохой, муур нь мөн эх уурхай болно.


Эх сурвалж: ЗӨСҮТ

Хуваалцах