Тарваган тахал өвчин хэрхэн халдварладаг вэ
Шууд хавтлын зам: Өвчтэй тарвага агнах, арьс өвчих, мах эвдэх явцад арьс, салстын бүрэн бүтэн байдал алдагдсан болон өвчтөнийг асрах, сувилах, халдвартай эд зүйлстэй хамгаалах өмсгөлгүй харьцсанаас халдвар авч болно.
Мэдээллийн алба

Дам халдварын зам: Мэрэгч амьтдын бөөс, бүүрэг, хачигт хазуулах тохиолдолд халдварлана.Агаар дуслын зам: Тарваган тахлын уушгины хэлбэрээр өвчилсөн хүнээс хүнд халдвар дамжина.Хоол хүнсний зам: Тарваган тахлаар өвчилсөн тарваганы түүхий эд болон дутуу боловсруулсан мах, махан бүтээгдэхүүнийг хоол хүнсэндээ хэрэглэх явцад халдварлана.Нууц хугацаа хэдэн цагаас 6 хоног хүртэл үргэлжилнэ.Өвчин угтал үегүй цочмог эхлэх ба дагжин чичирч богино хугацаанд 39-40 хэм хүрч халууран, толгой өвдөх, дотор эвгүйрэх, нүүр, нүд улайх, бүх бие, булчин өвдөх зэрэг хордлогын шинжүүдээр илэрнэ.Эх сурвалж: ЗӨСҮТ