Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙНөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн газар дээрх биомассын дийлэнх нь түймэрт өртжээ
1/3
Нийгэм

Тарваган тахал өвчний эсрэг дархлаажуулалт эхэллээ

Тарваган тахал өвчний эсрэг дархлаажуулалтыг 2020 оны 06-р сарны 15-аас 07-р сарын 20-ны өдрүүдэд улсын хэмжээнд зохион байгуулна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Тарваган тахал өвчний эсрэг дархлаажуулалт эхэллээ
Тарваган тахал өвчний эсрэг дархлаажуулалт эхэллээ. Зураг: МҮОНРТ

Тарваган тахал өвчний эсрэг дархлаажуулалтыг 2020 оны 06-р сарны 15-аас 07-р сарын 20-ны өдрүүдэд улсын хэмжээнд зохион байгуулна.

21 аймгийн Эрүүл мэндийн газар, 9 дүүргүүдийн эрүүл мэндийн төвүүдэд 32700 хүн/тун вакциныг хүргүүлээд байна. Дархлаажуулалтад заавал харагдах шаардлагатай иргэд харьяа аймаг, сум, дүүргийн Эрүүл мэндийн төв, Зоонозын өвчин судлалын төвүүдэд хандан, хамрагдах юм.

Дархлаажуулалтад:

  • Тарваган тахлын цэвэр өсгөвөр, халдвартай, халдварын сэжигтэй материал болон туршилтын амьтадтай ажиллагсад;

  • Тарваган тахлын голомтот нутагт геологийн хайгуул шинжилгээ, бэлчээр усжуулалт, агнан бэлтгэл эрхэлдэг иргэд;

  • Тарваган тахлын голомтот нутагт оршин суугчид, бэлчээрийн мал аж ахуй эрхэлдэг малчид;

  • Бүх шатны эрүүл байгууллагын ажиллагсад ялангуяа тарваган тахлын байгалийн идэвхтэй голомтот нутгийн эрүүл мэндийн байгууллагын ажиллагсад;

  • Хууль сахиулах болон Онцгой байдлын байгууллагын албан хаагчид хамрагдана.

Эх сурвалж: ЗӨСҮТ

Хуваалцах