Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Тарваган тахал өвчний эсрэг дархлаажуулалт ирэх сарын 1-ээс эхэлнэ

Тарваган тахал өвчний эсрэг дархлаажуулалтын 10 хоногийг 2019 оны 07 сарны 01-нээс 10-ны өдрүүдэд улсын хэмжээнд зохион байгуулна. 21 аймгийн Эрүүл мэндийн газар, 9 дүүргийн эрүүл мэндийн төвуудэд 32400 хүн тун вакциныг хүргүүлээд байна. Дархлаажуулалтад заавал харагдах шаардлагатай иргэд харьяа айм

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Тарваган тахал өвчний эсрэг дархлаажуулалт ирэх сарын 1-ээс эхэлнэ
Тарваган тахал өвчний эсрэг дархлаажуулалт ирэх сарын 1-ээс эхэлнэ. Зураг: МҮОНРТ

Тарваган тахал өвчний эсрэг дархлаажуулалтын 10 хоногийг 2019 оны 07 сарны 01-нээс 10-ны өдрүүдэд улсын хэмжээнд зохион байгуулна.
21 аймгийн Эрүүл мэндийн газар, 9 дүүргийн эрүүл мэндийн төвуудэд 32400 хүн тун вакциныг хүргүүлээд байна. Дархлаажуулалтад заавал харагдах шаардлагатай иргэд харьяа аймаг, сум, дүүргийн Эрүүл мэндийн төв, Зоонозын өвчин судлалын төвүүдэд хандан, хамрагдах юм.
Дархлаажуулалтад:

• Тарваган тахлын цэвэр өсгөвөр, халдвартай, халдварын сэжигтэй материал болон туршилтын амьтадтай ажиллагсад;
• Тарваган тахлын голомтот нутагт геологийн хайгуул шинжилгээ, бэлчээр усжуулалт, агнан бэлтгэл эрхэлдэг иргэд;
• Тарваган тахлын голомтот нутагт оршин суугчид, бэлчээрийн мал аж ахуй эрхэлдэг малчид;
• Бүх шатны эрүүл байгууллагын ажиллагсад ялангуяа тарваган тахлын байгалийн идэвхтэй голомтот нутгийн эрүүл мэндийн байгууллагын ажиллагсад;
• Хууль сахиулах болон Онцгой байдлын байгууллагын албан хаагчид хамрагдана.

Хуваалцах