Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙНөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн газар дээрх биомассын дийлэнх нь түймэрт өртжээ
1/3
Нийгэм

Тарваган тахлаас сэргийлэх вакцинжуулалт өнөөдөр дуусна

Тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцинжуулалт өнөөдөр дуусна. Манай улсын 17 аймгийн 137 сум тарваган тахлын голомттой. Мөн 7-10 сард тарваган тахлын идэвхжил өндөр байдаг.

MМ
Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Тарваган тахлаас сэргийлэх вакцинжуулалт өнөөдөр дуусна
Тарваган тахлаас сэргийлэх вакцинжуулалт өнөөдөр дуусна. Зураг: МҮОНРТ

Тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцинжуулалт өнөөдөр дуусна. Манай улсын 17 аймгийн 137 сум тарваган тахлын голомттой. Мөн 7-10 сард тарваган тахлын идэвхжил өндөр байдаг. Иймд, иргэд тарваган тахал өвчнөөс сэргийлэн өөрийн харьяа нутаг дэвсгэрийн эмнэлэгт хандаж, үнэ төлбөргүй вакцинжуулалтад хамрагдахыг Зоонозын өвчин судлалын үндэсний төвийн их эмч Д.Отгонбаяр зөвлөлөө.

Зун, намрын улиралд зарим иргэд хууль зөрчиж, тарвага агнах, ялангуяа нохойгоор, хавх, урхиар агнах нь их байдаг. Мөн мах, түүхий эдийг нь зарж борлуулах, боловсруулалгүй хэрэглэх нь ч бий. Үүнээс үүдэн тарваган тахлаар өвчлөх магадлал хамгийн их бүрддэг гэдгийг мэргэжилтнүүд анхаарууллаа.

Хуваалцах