Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Тарваган тахлаас сэргийлэх зайн сургалт болжээ

Зоонозын өвчин судлалын үндэсний төвийн эмч, мэргэжилтнүүд өчигдөр Эрүүл мэндийн хөгжлийн төвтэй хамтран “Тарваган тахлаас сэргийлэх дархлаажуулалт, оношлогоо, эмчилгээ, хариу арга хэмжээ, урьдчилан сэргийлэлт”, сэдэвт телемедециний зайн сургалт зохион байгууллаа.

Ж.
Ж.Тагтаа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Тарваган тахлаас сэргийлэх зайн сургалт болжээ
Тарваган тахлаас сэргийлэх зайн сургалт болжээ. Зураг: МҮОНРТ

Зоонозын өвчин судлалын үндэсний төвийн эмч, мэргэжилтнүүд өчигдөр Эрүүл мэндийн хөгжлийн төвтэй хамтран “Тарваган тахлаас сэргийлэх дархлаажуулалт, оношлогоо, эмчилгээ, хариу арга хэмжээ, урьдчилан сэргийлэлт”, сэдэвт телемедециний зайн сургалт зохион байгууллаа.
Зайн сургалтыг ЗӨСҮТ-ийн зөвлөх эмч З.Адьяасүрэн, АУ-ны доктор, Тандалт судалгааны албаны дарга Б.Энхтуяа, Нэгдсэн лабораторийн эрхлэгч Д.Ганболд, Эмнэлзүйч эмч С.Оюунчимэг, Тарваган тахал өвчний мэргэжлийн багийн ахлагч, Халдвар судлагч Д.Отгонбаяр, Ц.Ганхуяг болон Халдвар судлагч Г.Ганбилэг Ц.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэйгээр хийж орон нутгийн эмч, мэргэжилтнүүдэд зөвлөгөө өгсөн байна.
Аймаг, орон нутгаас Архангай, Булган, Баянхонгор, Говь-Алтай, Говьсүмбэр, Төв, Сүхбаатар, Сэлэнгэ, Хэнтий, Хөвсгөл, Ховд, Завхан, Өвөрхангай, Орхон зэрэг аймгийн ЭМГ, ЗӨСТ-ийн 102 гаруй эмч, мэргэжилтэн оролцож, тарваган тахал өвчний оношлогоо эмчилгээ, дархлаажуулалт, хариу арга хэмжээнд тулгамдаж буй асуудлуудын талаар мэдээ мэдээлэл солилцон ажиллажээ.

Хуваалцах