Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Тарваган тахлын байгалийн голомтод шимэгчгүйтгэлийн ажил хийлээ

Хөвсгөл аймгийн тарваган тахлын байгалийн Согоот-Булнайн өр голомтод хамрагдах Цагаан-Уул сумын Агар баг, Цэцэрлэг сумын Жаргалант багийн нутагт идэвхжсэн тарваган тахлын эпизоотийн тархалтыг хязгаарлан

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Тарваган тахлын байгалийн голомтод шимэгчгүйтгэлийн ажил хийлээ
Тарваган тахлын байгалийн голомтод шимэгчгүйтгэлийн ажил хийлээ. Зураг: МҮОНРТ

Хөвсгөл аймгийн тарваган тахлын байгалийн Согоот-Булнайн өр голомтод хамрагдах Цагаан-Уул сумын Агар баг, Цэцэрлэг сумын Жаргалант багийн нутагт идэвхжсэн тарваган тахлын эпизоотийн тархалтыг хязгаарлан, халдварын аюулын эрсдлийг бууруулах зорилгоор Цагаан-Уул сумын Агар багийн нутаг Хандгайт, Бандийн халзан, Барзан, Зост, Цахир, Борчиг, Дашжав, Сүүжээн өвөр, Шузгатын өвөр, Түшлэг, Тасархай, Шар хөндий зэрэг газруудын 1171 га газрыг хамруулан шимэгчгүйтгэлийн ажлыг хийж гүйцэтгэлээ.

Шимэгчгүйтгэл хийхэд шаардлагатай хор бодисын зардал 9 сая төгрөгийг аймгийн Засаг даргын нөөц хөрөнгөөс шийдвэрлэж өгсөн байна. Шимэгчгүйтгэлийн үр дүнг устгалын болон ажиглалтын талбайн үзүүлэлтүүдийг харьцуулан 2016 оны хавар гаргахаар шийдвэрлэжээ.

Хуваалцах