Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙНөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн газар дээрх биомассын дийлэнх нь түймэрт өртжээ
1/3
Нийгэм

Тарваган тахлын хүний өвчлөлтэй холбогдуулан цахим хурлыг тогтмол зохион байгуулж байна

Ховд аймгийн Жаргалант, Цэцэг суманд тарваган тахлын хүний өвчлөлийн 2 тохиолдол бүртгэгдсэнтэй холбогдуулан ЗӨСҮТ-өөс Ховд аймгийн онцгой комисс, БОЭТ, ЗӨСТ-тэй цахим хурлыг тогтмол зохион байгуулж байна. Өнөөдрийн хурлаар 1-р хавьтлуудын хяналт, эмнэлгийн ажилчдыг эрсдэлд өртөхөөс сэргийлэх, эмнэл

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Тарваган тахлын хүний өвчлөлтэй холбогдуулан цахим хурлыг тогтмол зохион байгуулж байна
Тарваган тахлын хүний өвчлөлтэй холбогдуулан цахим хурлыг тогтмол зохион байгуулж байна. Зураг: МҮОНРТ

Ховд аймгийн Жаргалант, Цэцэг суманд тарваган тахлын хүний өвчлөлийн 2 тохиолдол бүртгэгдсэнтэй холбогдуулан ЗӨСҮТ-өөс Ховд аймгийн онцгой комисс, БОЭТ, ЗӨСТ-тэй цахим хурлыг тогтмол зохион байгуулж байна.

Өнөөдрийн хурлаар 1-р хавьтлуудын хяналт, эмнэлгийн ажилчдыг эрсдэлд өртөхөөс сэргийлэх, эмнэлгийн тусламж үйлчилгээний тасралтгүй байдлыг хангах, эмнэлгийн дотоод халдвараас сэргийлэх, ЭЕШ-ийн шалгалт, эцсийн халдваргүйтгэлийн байдал, салбар хоорондын оролцоо, хөл хорионы асуудал зэрэг олон асуудлаар ярилцаж мэргэжил арга зүйн зөвөлгөө, тодорхой үүрэг даалгаваруудыг өглөө.

Эх сурвалж: ЗӨСҮТ

Хуваалцах