Тарваган тахлын сэжигтэй тохиолдлыг шалгаж байна
Өвчтөн “Д” 44 настай, эрэгтэй. Тэрээр 2014 оны есдүгээр сарын 21-ний өдөр зургаан тарвага агнаж, махыг нь чанаж иджээ. Өвчтөнөөс цуглуулсан сорьцод лабораторийн шинжилгээ үргэлжлэн хийгдэж байна.
Мэдээллийн алба

Өвчтөн “Д” 44 настай, эрэгтэй. Тэрээр 2014 оны есдүгээр сарын 21-ний өдөр зургаан тарвага агнаж, махыг нь чанаж иджээ. Өвчтөнөөс цуглуулсан сорьцод лабораторийн шинжилгээ үргэлжлэн хийгдэж байна. Урьдчилсан онош тарваган тахлын булчирхайн хэлбэр байж болзошгүй гэж гарчээ. Одоогийн байдлаар өвчтөний ойрын хавьтлын 40 хүнийг илрүүлж, эрүүл мэндийг хянаж, урьдчилан сэргийлэх эмчилгээнд хамруулж байна. Аймгийн Засаг даргын захирамжаар сумын төвд хөл хорионы дэглэм тогтоож, таван газарт пост ажиллуулж буй юм.
ЭМЯ-ны Шуурхай удирдлагын төв


















