Тарваган тахлын өвчин үүсгэгч мэрэгчийн арьс, хоол хүнс зэрэгт 4-165 хоног хадгалагддаг
мэрэгчдийн арьсанд 23 хоног, хоол хүнсэнд 2-4 сар, өвчтөний цэр, идээ, цусанд өвчин үүсгэх чадвартайгаар 4-165 хоног хадгалагдана.
Мэдээллийн алба

Тарваган тахал мэрэгч амьтдаас хүнд халддаг гоц аюулт халдварт өвчин юм. Тарваган тахлаар тарвага, зурам, үхэр огодой, үлийн болон гэрийн цагаан оготно, чичүүл зэрэг мэрэгчдээс гадна хүн өвчилдөг. Өвчин үүсгэгчийг мэрэгчдийн дунд бүүрэг дамжуулдаг.
Өвчин үүсгэгч нь мэрэгчдийн арьсанд 23 хоног, хоол хүнсэнд 2-4 сар, өвчтөний цэр, идээ, цусанд өвчин үүсгэх чадвартайгаар 4-165 хоног хадгалагдана.
Холбогдох байгууллагаас мэрэгчийн үхсэн сэг зэмд хүрэхгүй байх, тарвагыг хууль бусаар агнахгүй байх, түүхий эдийг эмчилгээний зорилгоор хэрэглэхгүй байх, мэрэгчийн бөөс, бүүрэгт хазуулахаас урьдчилан сэргийлэхийг иргэд, олон нийтэд зөвлөв.


















