Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Тарваганы арьс хууль бусаар хил давуулахыг оролджээ

Өчигдөр БНХАУ руу 228 ширхэг тарваганы арьс хууль бусаар хил нэвтрүүлэхийг завдсан үйлдлийг Замын-Үүд дэх Гаалийн газрын гаалийн улсын байцаагч нар илрүүлжээ.

О.
О.Шинэтуяа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Тарваганы арьс хууль бусаар хил давуулахыг оролджээ
Тарваганы арьс хууль бусаар хил давуулахыг оролджээ. Зураг: МҮОНРТ

Өчигдөр БНХАУ руу 228 ширхэг тарваганы арьс хууль бусаар хил нэвтрүүлэхийг завдсан үйлдлийг Замын-Үүд дэх Гаалийн газрын гаалийн улсын байцаагч нар илрүүлжээ. УНК 36-06 улсын дугаартай авто тээврийн хэрэгсэлд тарваганы арьсыг хэд хэдээр нь боон савлаж, тээврийн хэрэгслийнхээ эд анги, шал, хана таазанд нуун далдалсан байсан нь гэмт хэргийн шинжтэй, урьдаас төлөвлөсөн, зохион байгуулалттай хэрэг гэж Гаалийн байцаагчид мэдээлж байна. Тиймээс тус хэрэгт эрүү үүсгэн шалгуулахаар холбогдох хууль хяналтын байгууллагад шилжүүлсэн аж.

Хуваалцах