Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Тарваганы түүхий эд эрхтэн идэхгүй байхыг зөвлөж байна

Есдүгээр сар тарваган тахлын эгзэгтэй, тахал ихээр гарах магадлалтай үе тул дараах зөвлөмжийг анхаарна уу.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Тарваганы түүхий эд эрхтэн идэхгүй байхыг зөвлөж байна
Тарваганы түүхий эд эрхтэн идэхгүй байхыг зөвлөж байна. Зураг: МҮОНРТ

Есдүгээр сар тарваган тахлын эгзэгтэй, тахал ихээр гарах магадлалтай үе тул дараах зөвлөмжийг анхаарна уу.

Үүнд:

1. Тарваганы түүхий дотор эрхтэнийг хэрэглэхгүй байх (ямарч өвчин, хуучийг эдгээх нөлөөгүй гэдгийг анхаарах)

2.Тарваганы түүхий мах, дотор эрхтэн, арьсыг зарж борлуулахгүй, худалдан авахгүй байх (тахлын нян, бактерийг хамгийн ихээр агуулсан байдаг)

3.Тарваганы сэг зэм, үхдэл, дош, нохой барьсан тарваганд гар хүрэхгүй, өвчихгүй байх (тахлаар өвчилсөн байдаг тул)

4. Тарваганы махыг хөлдөөж хадгалахгүй байх,

5.Тарвага агнахгүй, арьсыг өвчихгүй, хөдөлгөөн нь удааширсан тарваганд хүрэлцэхгүй байхыг Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газраас анхааруулж байна.

Хуваалцах