Тасганы овооноос Эх нялхсын уулзвар хүртэлх зам засварын ажил хийгдэж байна
Улсын болон нийслэлийн төсвөөр энэ онд Улаанбаатарт нийт 52,8 км авто зам шинээр тавигдаж, 17,8 км уулзвар шинэчлэлтийн ажил хийгдэхээр төлөвлөгдөн, дөрөвдүгээр сарын 1-нээс ажлууд эхэлсэн билээ.
Мэдээллийн алба

Улсын болон нийслэлийн төсвөөр энэ онд Улаанбаатарт нийт 52,8 км авто зам шинээр тавигдаж, 17,8 км уулзвар шинэчлэлтийн ажил хийгдэхээр төлөвлөгдөн, дөрөвдүгээр сарын 1-нээс ажлууд эхэлсэн билээ.
Энэ хүрээнд Тасганы овооноос Баянбүрдийн тойрог хүртэлх 1.09 км замын засвар шинэчлэлтийн ажил хийгдэж байна. Одоогийн байдлаар Тасганы овооноос Баянбүрдийн тойрог хүртэлх замын бүтээн байгуулалтын ажлыг төлөвлөгөөт хугацаанд дуусгахын тулд 100 гаруй замчид 24 цагаар замын ажилд ажиллаж байгаа бөгөөд тус чиглэлийн хойд хэсгийн зам засвар шинэчлэлтийн ажил энэ сарын 13-нд дуусах бөгөөд үргэлжлүүлэн урд замын ажил эхлэх юм байна.


















