Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Тасганы уулзварын өргөтгөлийн ажил дууслаа

“Гудамж” төслийн хүрээнд өргөтгөн шинэчилж буй 12 дахь уулзвар өнөөдөр ашиглалтад орлоо. Баянбүрдээс III, IV хороолол, Гэсэр сүмээс Зурагт, Баянхошуу чиглэлийн замууд огтлолцдог Тасганы уулзвар нь нийслэлийн ачаалал ихтэй замуудын нэг.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Тасганы уулзварын өргөтгөлийн ажил дууслаа
Тасганы уулзварын өргөтгөлийн ажил дууслаа. Зураг: МҮОНРТ

“Гудамж” төслийн хүрээнд өргөтгөн шинэчилж буй 12 дахь уулзвар өнөөдөр ашиглалтад орлоо. Баянбүрдээс III, IV хороолол, Гэсэр сүмээс Зурагт, Баянхошуу чиглэлийн замууд огтлолцдог Тасганы уулзвар нь нийслэлийн ачаалал ихтэй замуудын нэг. Түгжрэл их үүсдэг уг замын нэвтрүүлэх чадварыг нэмэгдүүлэх зорилгоор хөдөлгөөний зохион байгуулалтыг зөв болгож, зорчих хэсгийн талбайг 2781 ам метрээр өргөтгөн, нийт 15200 ам метр талбайд асфальтбетон хучилт хийлээ. Мөн уулзварын өргөтгөлд орсон инженерийн шугам хоолойг цогцоор нь шийдэж, 1100 ам метр талбайг ногоон байгууламжтай болгох юм.

Тасганы уулзварын зорчих хэсгийн талбайг өргөтгөж, зохих тэмдэг тэмдэглэгээ, явган зорчигчийн зам, нэмэлт гэрлэн дохиотой болгож шинэчлэх зураг төслийг “Ар Си Эс Си” ХХК боловсруулж, зам барилгын ажлыг “Төгс зам” ХХК гүйцэтгэлээ.

“Гудамж” төслөөс хэрэгжүүлж буй “Хотын төв” дэд төсөл нь нийслэлийн авто замын сүлжээг цогцоор нь шинэчилж, өргөтгөн хөгжүүлэх зорилготой. Тухайлбал III, IV хороолол чиглэлийн замд Өргөөгийн, Хорооллын эцсийн уулзваруудыг өргөтгөж дууссан. Одоо Гэмтлийн эмнэлгээс уруудсан замыг шинэчилж, I хорооллын арын замтай шууд холбосон 4 замын уулзвартай болгох ажил ид өрнөж байна. Мөн өнөөдөр Тасганы уулзвар ашиглалтад орлоо. Дараагийн ээлжинд Ахуйн үйлчилгээний уулзварыг бас 4 замын уулзвар болгож шинэчилнэ. Ингэснээр тухайн чиглэлийн зам цогцоороо шинэчлэгдэж, нэвтрүүлэх чадвар нь сайжрах боломжтой юм.

Түлхүүр үг:Гудамж төсөл
Хуваалцах