Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

“Taste of UB" амталгаат өдөрлөг болно

Улаанбаатар хотод “Taste of UB" өдөрлөг Үндэсний Соёл амралтын хүрээлэнд энэ сарын 31-нээс 9-р сарын 1-ний өдрүүдэд болно. Тус өдөрлөгт нийслэлийн шилдэг 50-70 ресторан, бэйкери болон бусад хоолны газрууд оролцох юм.

Ж.
Ж.Мядагбадам

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Taste of UB" амталгаат өдөрлөг болно
“Taste of UB" амталгаат өдөрлөг болно. Зураг: МҮОНРТ

Улаанбаатар хотод “Taste of UB" өдөрлөг Үндэсний Соёл амралтын хүрээлэнд энэ сарын 31-нээс 9-р сарын 1-ний өдрүүдэд болно. Тус өдөрлөгт нийслэлийн шилдэг 50-70 ресторан, бэйкери болон бусад хоолны газрууд оролцох юм.

Өдөрлөгийн үеэр аж ахуйн нэгжүүд өөрсдийн нэрийн бүтээгдэхүүн болох хоол хүнс төдийгүй бусад улс үндэстний төрөл бүрийн хоол зууш, амттаныг багасгасан хэмжээтэйгээр бэлтгэн маш хямд үнээр иргэдэд үйлчлэх аж.

Дэлхийн томоохон хотуудад болдог “Taste of London”, “Taste of Chigago”, ”Taste of Atlanta” зэрэг үйл ажилlагаатай ижил энэхүү өдөрлөгийг жил бүр уламжлал болгон зохион байгуулах юм. Энэ нь хотын соёлыг түгээн дэлгэрүүлэх, нийслэл хотоо сурталчлах, зочлох үйлчилгээний түвшинг дээшлүүлэхэд чухал ач холбогдолтой юм.

Түлхүүр үг:“Taste of UB" амталгаат өдөрлөг болно
Хуваалцах