Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

“Taste of UB” олон үндэстний хоолны өдөрлөг амралтын өдрүүдэд болно

Нийслэл хот байгуулагдсаны 375 жилийн ойг угтан Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Аялал жуулчлалын газар, “Бэнкэл” ХХК-тай хамтран “Taste of UB” олон үндэстний хоолны өдөрлөгийг 2 дахь жилдээ зохион байгуулах гэж байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Taste of UB” олон үндэстний хоолны өдөрлөг амралтын өдрүүдэд болно
“Taste of UB” олон үндэстний хоолны өдөрлөг амралтын өдрүүдэд болно. Зураг: МҮОНРТ

Нийслэл хотын 375 жилийн ой, Найрсаг Улаанбаатар хөтөлбөрийн хүрээнд “Taste of UB” олон үндэстний хоолны өдөрлөгийг 8-р сарын 23-24-ны өдрүүдэд Үндэсний соёл амралтын хүрээлэнд хоёр дахь удаагаа нийслэлийн Засаг даргын Тамгын газар, нийслэлийн Аялал жуулчлалын газар, арга хэмжээг санаачлагч Бэнкэл ХХК хамтран зохион байгуулах гэж байна.

Олон улсын жишиг бүхий энэхүү амталгааний өдөрлөгт хүрэлцэн ирж Улаанбаатар хотын шилдэг 50-70 ресторан, бэйкери болон төрөл бүрийн хүнс болон хоолны газруудын хамгийн шилдэг нэрийн хоолнуудыг нэг дор амтлах боломжийг нийслэлийн иргэддээ олгож байгаа юм.

Өдөрлөгийн үеэр аж ахуйн нэгжүүд өөрсдийн нэрийн бүтээгдэхүүн болох олон улс үндэстний төрөл бүрийн хоол зууш, амттаныг багасгасан хэмжээтэйгээр бэлтгэн маш хямд үнээр иргэдэд үйлчлэх юм. Дэлхийн томоохон хотуудад болдог “Taste of London”, “Taste of Chigago”, ”Taste of Atlanta” зэрэг эвентүүдтэй ижил агуулга, хэлбэрээр энэхүү өдөрлөгийг жил бүр уламжлал болгон зохион байгуулах бөгөөд хотын соёлыг түгээн дэлгэрүүлэх, нийслэл хотоо сурталчлах, зочлох үйлчилгээний түвшинг дээшлүүлэхэд чухал ач холбогдолтой.

Өдөрлөгт урилгаар Монголын шилдэг хамтлаг дуучид, циркийн авъяаслаг жүжигчид хүрэлцэн ирж энэ өдрийг хөгжөөн ая дуугаа өргөхөөс гадна оролцогч байгууллагуудын нэрэмжит үзүүлбэр, хөгжөөнт тэмцээн, уралдаануудыг зохион явуулна.

Нийслэлийн иргэдээ амралтын өдрүүдэд Үндэсний соёл амралтын хүрээлэнд болох олон үндэстний хоолны өдөрлөгт урьж байна.

Хуваалцах