Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

“Tata Motors" Хятадад үйлдвэрээ нээнэ

Энэтхэгийн автомашин үйлдвэрлэгч “Tata Motors" компанийн “Jaguar Land Rover" салбар нэгж, БНХАУ-д үйлдвэрээ нээхээр болсон байна.

О.
О.Шинэтуяа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Tata Motors" Хятадад үйлдвэрээ нээнэ
“Tata Motors" Хятадад үйлдвэрээ нээнэ. Зураг: МҮОНРТ

Энэтхэгийн автомашин үйлдвэрлэгч “Tata Motors" компанийн “Jaguar Land Rover" салбар нэгж, БНХАУ-д үйлдвэрээ нээхээр болсон байна. Тус компанийн “Jaguar Land Rover"-ээс өгсөн мэдээллийн дагуу шинээр баригдах үйлдвэр Шанхайгаас баруун хойд зүгт 110 км-т орших төдийгүй, жилд 130 мянган ширхэг автомашин үйлдвэрлэх хүчин чадалтай байх юм байна. Тэдний тооцоолсноор үйлдвэрлэлийг дотоодод явуулснаар бүтээгдэхүүний үнийг 15 хувь хүртэл бууруулж, “Fiat Chrysler" болон “Volkswagen" компаниудтай өрсөлдөх боломжтой болох ажээ.

“IHS" байгууллагаас тогтоосноор 2020 он гэхэд автомашин үйлдвэрлэгчид БНХАУ-ын зах зээлд 1.2 сая ширхэг спорт загварын автомашин борлуулах төлөвтэй байна.

Хуваалцах