Таталбар зургийн өдөрлөг болно
Таталбар зургийг бүтээхэд богино хугацаа шаардагддаг учраас хурд, мэдрэмж, чадвар их чухал.
Мэдээллийн алба

“Blue Moon” арт галерейд "Таны таталбар зураг-4" өдөрлөг энэ сарын 21-нд болно. Үүнд хэн ч оролцож, хүссэн сэдвээ таталбараар дүрсэлж болох юм. Түүнчлэн зочдыг хүсвэл бие дээр нь натур зураг зурахаас гадна таталбар зургийн тэмцээн зохион байгуулна.
Таталбар зургийг бүтээхэд богино хугацаа шаардагддаг учраас хурд, мэдрэмж, чадвар их чухал.
Мэргэжилтнүүд нь дээрх бүтээлийн талаар “Ажиглалт бол зураачийн ажлын гол үндэс. Тиймээс амьдралыг судлан өөрийнхөө бүтээлийн сэдвийг жижиг эскиз, таталбар зургуудаас олдгоороо онцлогтой” гэсэн юм.


















