Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Таталт өвчтэй хүмүүст зориулсан өдөрлөг болжээ

Тус өдөрлөгийн үеэр уналт таталт өвчтэй нийт 49 хүнд урьдчилан сэргийлэх үзлэг хийж, цусан дахь эмийн хэмжээг тодорхойлох шинжилгээг үнэ төлбөргүй хийсэн бөгөөд Цусан дахь эмийн тун хэмжээг тодорхойлсноор уналтын эм тухайн хүнд тохирч байгаа эсэх болон тун хэмжээ таарч байгааг мэдэх боломжтой аж. Ин

О.
О.Энхмаа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Таталт өвчтэй хүмүүст зориулсан өдөрлөг болжээ
Таталт өвчтэй хүмүүст зориулсан өдөрлөг болжээ. Зураг: МҮОНРТ

Өнгөрсөн Мягмар гарагт СХД-ийн Эрүүл Мэндийн Нэгдлээс "Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрүүл мэндийг дэмжих сар"-ын аяны хүрээнд "Эпилепси буюу уналт таталт өвчтэй хүмүүсийн эрүүл мэндийг дэмжих нь" өдөрлөг-урьдчилан сэргийлэх үзлэгийг “Өнө-Энх” мэдрэлийн эмнэлэгтэй хамтран зохион байгуулжээ. Тус өдөрлөгийн үеэр уналт таталт өвчтэй нийт 49 хүнд урьдчилан сэргийлэх үзлэг хийж, цусан дахь эмийн хэмжээг тодорхойлох шинжилгээг үнэ төлбөргүй хийсэн бөгөөд Цусан дахь эмийн тун хэмжээг тодорхойлсноор уналтын эм тухайн хүнд тохирч байгаа эсэх болон тун хэмжээ таарч байгааг мэдэх боломжтой аж. Ингэснээр эмийн тунг тохируулж уналт өгөхгүй байх, улмаар нийгмийн байдлаа сайжруулахад тустай гэдгийг эмч мэргэжилтнүүд зөвлөжээ.

Хуваалцах