Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Татарстан Улсын Эрүүл мэндийн сайд А.Ю.Вафиныг хүлээн авч уулзлаа

ЭМСЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга А.Эрдэнэтуяа өчигдөр ОХУ-ын Бүгд Найрамдах Татарстан Улсын Эрүүл мэндийн сайд А.Ю.Вафин болон бусад төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Татарстан Улсын Эрүүл мэндийн сайд А.Ю.Вафиныг хүлээн авч уулзлаа
Татарстан Улсын Эрүүл мэндийн сайд А.Ю.Вафиныг хүлээн авч уулзлаа. Зураг: МҮОНРТ

ЭМСЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга А.Эрдэнэтуяа өчигдөр ОХУ-ын Бүгд Найрамдах Татарстан Улсын Эрүүл мэндийн сайд А.Ю.Вафин болон бусад төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

Энэхүү уулзалтын үеэр хоёр улсын эрүүл мэндийн салбарт хамтран ажиллах боломж, Татарстан улсын Хавдар судлалын эмнэлэгт монгол эмч мэргэжилтнүүдийг сургалтанд хамруулах чиглэлээр ярилцлаа.

Татарстан улс нь 3.8 сая хүн амтай, дундаж наслалт 72.8 бөгөөд анхан шатны эрүүл мэндийн тусламж үзүүлдэг 80 нэгжтэй, том жижиг 1800 гаруй эрүүл мэндийн байгууллагатай, төрийн эрүүл мэндийн салбартаа 12 мянган хүн ажилладаг талаар уулзалтын эхэнд сайд А.Ю.Вафин онцоллоо.

Тэрээр тус улс нь зүрх судасны өвчлөлийг бууруулж, нас баралтыг багасгаж дундаж наслалтаа өсгөж чадсан аж. Тухайлбал, өнгөрсөн жил л гэхэд 4200 гаруй хүнд зүрхний титэм судасны хагалгааг амжилттай хийсэн байна. Хэдийгээр зүрх судасны өвчлөлийг багасгаж чадсан ч хорт хавдраас шалтгаалах нас баралтыг бууруулж чадахгүй жилдээ 15-16 мянган хүнд хорт хавдрын шинэ тохиолдол бүртгэгдсээр байгаа аж.

Тэрээр уулзалтын төгсгөлд нэг зорилгын төлөө хамтран ажиллаж байгаад талархал илэрхийлээд, бүс нутгууддаа химийн болон туяаны эмчилгээг хөгжүүлэх зорилготой байгаагаа Төрийн нарийн бичгийн дарга А.Эрдэнэтуяад санал болгосон юм.

Хуваалцах