Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

“Татвар төлөгч танд баярлалаа” flash mob болно

Драгон төв, Эмээлт зах, Өгөөж худалдааны төвүүдэд татварын сурталчилгаа , үйлчилгээ үзүүлэх зэрэг олон арга хэмжээ зохион байгуулж байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Татвар төлөгч танд баярлалаа” flash mob болно
“Татвар төлөгч танд баярлалаа” flash mob болно. Зураг: МҮОНРТ

Жил бүрийн тавдугаар сард улс орон даяар “Татвар төлөгчдийн өдрүүд”-ийг уламжлал болгон зохион байгуулдаг.

Татвар төлөгчдийн өдрүүд 2014-ийн нээлтийг Үндэсний татварын алба улс орон даяар, татварын боловсрол, цахим татварын үйл ажиллагааг сурталчлах, таниулах сургалтын арга хэмжээгээр эхэлж байгаагаараа онцлог юм.

Энэ сард татвар төлөгчдөд зориулсан www.mta.mn мэдээллийн цахим хуудасны нээлт, “ТАТВАР ТӨЛӨГЧ ТАНД БАЯРЛАЛАА” сэдэвт илтгэх ур чадварын тэмцээн,"Татвар төлөгч танд баярлалаа" “Цахим татвар” сэдэвт гар зураг, зохион бичлэгийн уралдааныг дүгнэх болон “Татвар нийгмийн хөгжлийн үндэс” сэдэвт нийтлэлийн уралдаан зохион байгуулагдана.

Түүнчлэн "Монгол кино нэгтгэл" ТӨҮГ, "Андра модель агегтлаг"-тай хамтран НЗДТГ-ын харьяа "Хүүхэд залуучуудын сургалт хүмүүжлийн тусгай цогцолбор"-т "Татвар бидний амьдралд" сэдэвт нээлттэй өдөрлөг, "UB dance" ТББ-тай хамтран Нийслэлийн хүүхэд залуучуудын дунд хүн амын төвлөрөл ихтэй газар "Татвар төлөгч танд баярлалаа" уриатай нэгдсэн FLASH MOB тус тус зохион байгуулна.

Мөн АТБӨЯХ-н албан татвар, Агаарын бохирдлын төлбөр, авто зам ашигласаны хураамж хураах нэг цэгийн үйлчилгээг хорооны нутаг дэвсгэрт байрлуулах, Шилдэг татвар төлөгчдийн дунд боулингийн тэмцээн, Автобустай аялал зохион байгуулах ажлууд дүүргүүд дээр явагдана.

Драгон төв, Эмээлт зах, Өгөөж худалдааны төвүүдэд татварын сурталчилгаа , үйлчилгээ үзүүлэх зэрэг олон арга хэмжээ зохион байгуулж байна.

Хуваалцах