Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Татвар төлөгчдийн дунд хэлэлцүүлэг зохион байгууллаа

Татвар төлөгчдийн өдрүүдийн хүрээнд Татварын Ерөнхий газраас Татвар татварын хуулиудад орсон нэмэлт, өөрчлөлтийн талаар танилцуулга хийж цахим тайлагнал, татварын хууль тогтоомжыг хэрэгжүүлэхэд тулгамдаж буй асуудал сэдвээр татвар төлөгчид,

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 2 минут
Татвар төлөгчдийн дунд хэлэлцүүлэг зохион байгууллаа
Татвар төлөгчдийн дунд хэлэлцүүлэг зохион байгууллаа. Зураг: МҮОНРТ

Татвар төлөгчдийн өдрүүдийн хүрээнд Татварын Ерөнхий газраас Татвар татварын хуулиудад орсон нэмэлт, өөрчлөлтийн талаар танилцуулга хийж цахим тайлагнал, татварын хууль тогтоомжыг хэрэгжүүлэхэд тулгамдаж буй асуудал сэдвээр татвар төлөгчид, бизнес эрхлэгчдийн дунд хоёр өдрийн турш хэлэлцүүлгийг амжилттай зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт нийт 200 гаруй татвар төлөгчид оролцож татварын хуулийн нэмэлт өөрчлөлт болон татварын хууль тогтоомжийг хэрэгжүүлэхэд анхаарах асуудлаар мэдээлэл авч, татварын хууль тогтоомжыг хэрэгжүүлэхэд тулгамдаж буй асуудлаар хэлэлцэж, санал бодлоо солилцов.

ТЕГ-ын Татварын удирдлага, хамтын ажиллагааны газрын татварын улсын ахлах байцаагч Б.Галбадрах хэлэлцүүлэгт оролцсон татвар төлөгчдөд 2016-2020 Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан татварын бодлого, цаашдыг зорилтын талаар болон “Татварын бодлого, хуульд орсон нэмэлт өөрчлөлт” талаарх танилцуулга хийлээ.

ТЕГ-ын Татвар төлөгчидтэй харилцах газрын татварын улсын ахлах байцаагч Д.Баярцэцэг Татварын хууль тогтоомжийг хэрэгжүүлэхэд татвар төлөгчдийн анхаарах асуудлуудын талаар мэдээлэл хийж татвар төлөгчид татварын хууль тогтоомжийг хэрэгжүүлэн хуульд заасан эрх, үүргээ ухамсарлан татвар төлөгчийн бүртгэлд хамрагдах, татварын тайлангаа цаг хугацаанд нь тушаах, ногдуулсан татвараа төлөх, суутгагчийн үүргээ гүйцэтгэх, бизнесийн аливаа гэрээ хэлцэл хийхдээ татварын хууулийн хэрэгжилтийг хангах талаар болон хууль тогтоомжоо сайтар хэрэгжүүлээгүйгээс эрхээ эдлэх боломжоо алдах, үүргээ биелүүлээгүйгээс аливаа эрсдэлд орж болзошгүй асуудлуудаар зөвлөмж, мэдээлэл солилцож, хэлэлцүүлэгт оролцсон татвар төлөгчдийн санал хүсэлтийг сонсож, сонирхсон асуултанд нь хариулт өгсөн юм.

Ихэнх татвар төлөгчид Төрөөс татварын бодлогоор татвар төлөгчдөө дэмжих, тансаг хэрэглээнд татвар ногдуулах, татварын хөнгөлөлт чөлөөлөлтийг оновчтой, цөөн болгох, татварын бодлогоор гэр бүл, боловсрол, эрүүл мэнд зэрэг нийгмийн асуудлыг дэмжих талаар зохицуулалт хийх, үндэсний үйлдвэрлэлээ дэмжих, дотоодын бараа бүтээгдэхүүнийг хамгаалах, инновацийн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг дэмжих, арьс шир, түүхий эдийг дотооддоо боловсруулахад дэмжлэг үзүүлэх зэрэг саналуудыг хуулийн төсөлд тусгуулахаар холбогдох газарт хүргүүлэх хүсэлт тавьж байв.

Мөн одоогийн мөрдөж буй татварын хуулийг хэрэгжүүлэх бизнесээ эрүүлжүүлэхэд тулгамдаж буй хүндрэлтэй асуудлууд түүнийг хэрхэн шийдвэрлэх талаар нээлттэй хэлэлцлээ.

Хэлэлцүүлэгт оролцсон татвар төлөгчдийн ихэнх нь ХХОАТ-ын хууль, НӨАТ-ын хуулийг хэрэгжүүлэхэд гарч буй хүндрэлтэй асуудал нь иргэд, зах худалдааны төв төлбөрийн баримт олгохгүй байгаагаас болон олгосон баримт нь хуулийн шаардлагад нийцдэггүйгээс хуулийн дагуу хасагдах зардал болж чаддаггүй нь биднийг илүү татвар төлөх эрсдэлд оруулж байна. Иймээс бизнес эрхэлдэг хувь хүмүүсийн татварын мэдлэгийг дээшлүүлэх, хуульд нийцэхүйц тамга тэмдэгтэй, анхан шатны баримт олгодог байх талаар хууль эрх зүйн орчныг сайжруулж хариуцлагыг өндөржүүлэх, олон улсын татварын талаар татвар төлөгчдөд сургалт явуулах талаар Татварын албанд санал, хүсэлт олноор ирүүлсэн төдийгүй татвар төлөгчдийн өдрүүдээр татвар төлөгчдөө сонсож хэлэлцүүлэг зохион байгуулсанд талархалаа илэрхийлэн хэлэлцүүлгийг цаашид тогтмол явуулан бизнесийн салбараар, татварын хуулийн төрлөөр, хуулийн зарим зүйл заалтаар тухайлан сэдэв боловсруулж хийж байхыг хүслээ гэж Татварын Ерөнхий газраас мэдээллээ.

Хуваалцах