Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Татвар төлөгчдийн мөнгөөр өндөр үнэтэй машин авчээ

440 гаруй байгууллагын 19 нь татвар төлөгчдийн мөнгөөр өндөр үнэтэй, шатахуун их зарцуулдаг Lexus 570, Land cruiser 200 маркийн автомашин худалдаж авчээ. Төрийн болоод төсвийн байгууллагын албан хаагчийн албан хэрэгцээнд машин унах эрхийг Засгийн газрын “Суудлын автомашины талаар авах зарим арга хэм

М"
МҮОНР-ийн "Хурд" агентлаг

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Татвар төлөгчдийн мөнгөөр өндөр үнэтэй машин авчээ
Татвар төлөгчдийн мөнгөөр өндөр үнэтэй машин авчээ. Зураг: МҮОНРТ

440 гаруй байгууллагын 19 ньтатвар төлөгчдийн мөнгөөр өндөр үнэтэй, шатахуун их зарцуулдаг Lexus 570, Land cruiser 200 маркийн автомашин худалдаж авчээ. Төрийн болоод төсвийн байгууллагын албан хаагчийн албан хэрэгцээнд машин унах эрхийг Засгийн газрын “Суудлын автомашины талаар авах зарим арга хэмжээний тухай” 2007 оны журмаар зохицуулдаг. Гэвч өнөөдөр энэ журам зөвхөн цаасан дээр л бичигдсэн байгааг Үндэсний аудитын газрын судалгаа харуулж байна. Зөвхөн 440 гаруй төсөвт байгууллагад судалгаа явуулахад 220 гаруй албан хаагч эрхээ хэтрүүлж машин унаж байгааг тогтоосон гэж Үндэсний аудитын газрын дэд дарга Б.Баттуяа мэдэгдлээ.

Төсөвт байгууллага, төрийн болон орон нутгийн өмчит үйлдвэрийн газар, төр, орон нутгийн оролцоот төсөл, хөтөлбөр, сангууд гээд тооцвол 3500 гаруй байгууллага, нэгж бий. Бүгдэд нь шалгалт хийвэл эрх мэдлээ хэтрүүлж машин унасан, тээврийн зардал хэтрүүлсэн зөрчил хэд дахин исэх магадлалтай юм байна. Харин үүнд Ерөнхий сайд Н.Алтанхуяг УИХ-ын чуулган дээр хариу өгөхдөө “машин унаж эрхээ хэтрүүлж байгаа ажилтан нэг бүрийг хянах боломж Засгийн газарт байхгүй.

Тиймээс хариуцсан байгууллагтай нь ярина” гэсэн юм. Судалгаанд хамруулсан 440 гаруй байгууллага жилд дунджаарнэг автомашины ашиглалтад тав гаруй сая төгрөг зарцуулдаг байна. Мөн 19 байгууллага өндөр үнэтэй, шатахуун их зарцуулдаг Lexus 570, Land cruiser 200 маркийн автомашин худалдаж авсан нь аудитаар тогтоожээ.

Түлхүүр үг:аудит
Хуваалцах