“Татвар төлөгчдийн өдрүүд” маргааш эхэлнэ
Энэ талаар Гааль татварын ерөнхий газрын Татвар төлөгчдөд дэмжлэг үзүүлэх газрын дарга З.Тулга ярилаа.
Мэдээллийн алба

Шилдэг татвар төлөгч аж ахуйн нэгж, хувь хүнийг шалгаруулан алдаршуулах, сурталчлах, татвар төлөхийн ашиг тусыг таниулах зорилготой “Татвар төлөгчдийн өдрүүд” маргааш эхэлнэ. Энэ сарын 7-13-нд үргэлжлэх энэ өдрүүдэд Ерөнхий боловсролын сургуулийн сурагчид, их, дээд сургуулийн оюутан, татвар төлөгчдийн дунд тэмцээн уралдаан, сургалт зохион байгуулна. Түүнчлэн иргэд цаг авалгүйгээр гааль, татварын албадын бүх нэгжийн дарга нартай уулзаж, санал хүсэлтээ тухай бүрт шийдвэрлүүлэх боломжтой юм.
Энэ талаар Гааль татварын ерөнхий газрын Татвар төлөгчдөд дэмжлэг үзүүлэх газрын дарга З.Тулга ярилаа.


















