Татвараа төлөөгүй 23 тээврийн хэрэгслийн 1.545.228 төгрөгийг төсөвт төвлөрүүлжээ
Сонгинохайрхан дүүргийн татварын хэлтэс нь Улаанбаатар хотын ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны даргын 2019 оны 06 дугаар сарын 05-ны өдєр баталсан
Мэдээллийн алба

Сонгинохайрхан дүүргийн татварын хэлтэс нь Улаанбаатар хотын ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны даргын 2019 оны 06 дугаар сарын 05-ны өдєр баталсан “Автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, агаарын бохирдлын төлбөр, авто зам ашигласны төлбөр хураалтын хяналтын үзлэг, шалгалт”-ын удирдамжийн дагуу 2019 оны 06-р дугаар сарын 10-ны өдөр тус дүүргийн татварын хэлтэс Замын цагдаагийн хэлтэстэй хамтран Сонсголонгийн уулзвар, Саппорогийн уулзвар дээр ажиллаж, албан татвар, төлбөрөө төлөөгүй 45 тээврийн хэрэгслийн гэрчилгээг хурааж, үүнээс 23 тээврийн хэрэгслийн 1,545,228 төгрөгийг төсөвт төвлөрүүлсэн байна.





















