Татварыг нэмэгдүүлэх замаар хэрэглээг бууруулна
Маргааш буюу тавдугаар сарын 31-ний өдөр дэлхий нийтээрээ тамхи татдаггүй өдөр. Тамхины эсрэг өдрийг анх Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас 1988 оны тавдугаар сарын 31-ний өдрөөс эхлэн тэмдэглэж эхэлжээ.
Мэдээллийн алба

Анх энэ өдрийг тэмдэглэхдээ XXI зуунд тамхи татах үзэгдлийг арилгах зорилт тавьж байжээ. Мэргэжилтнүүд энэ өдрийг тохиолдуулан “Хэрвээ та тамхи татдаг бол өнөөдөр энэ буруу зуршлаа түр ч болтугай мартаж, тамхи татахгүй байх хэрэгтэй. Дэлхий нийтээрээ тамхи татахгүй өдөрт та нэгдсэнээр XXI зууны дэлхийн иргэн гэдгээ нотлохын сацуу өөрийнхөө сэтгэлийн тэнхээг сорьж байгаа хэрэг” хэмээн зөвлөж байна.
Манай орны хувьд энэ жил тамхигүй өдрийн хүрээнд “Тамхины татварыг нэмэгдүүлэх замаар хэрэглээг бууруулъя” уриан дор зохион байгуулан өнгөрүүлэх гэж байна. Иимд иргэд та бүхэн энэ өдрөөр тамхи татахгүй байж цаашид өөрсдийн эрүүл мэндэд анхаарч тамхины хэрэглээгээ бууруулж улмаар энэхүү хорт зуршлаасаа татгалзахыг Мэргэжлийн Хяналтын байгууллагаас уриалж байна.