Татварын байцаагч эмэгтэйг хөнөөсөн Ц.Туяа гомдол гаргажээ
Өнгөрөгч оны аравдугаар сард татварын байцаагч эмэгтэйг 75 удаа хутгалж хөнөөсөн Ц.Туяад шүүхээс эмэгтэйчүүдийн чанга дэглэмтэй хорих ангид 23 жил хорих ял оноосон билээ.
Мэдээллийн алба

Өнгөрөгч оны аравдугаар сард татварын байцаагч эмэгтэйг 75 удаа хутгалж хөнөөсөн Ц.Туяад шүүхээс эмэгтэйчүүдийн чанга дэглэмтэй хорих ангид 23 жил хорих ял оноосон билээ.
Харин уг шийдвэрийг эсэргүүцсэн шүүгдэгчийн ар гэрийнхэн болон өмгөөлөгч нь дээд шүүхэд хандсан боловч ялыг нь хэвээр үлдээсэн. Иймд Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчид гомдол гаргасан байна. Түүнийг ЧД-ийн татварын хэлтэст байцаагч ажилтай 27 настай эмэгтэй Э-г 75 удаа хутгалж амь насыг нь хэрцгийгээр хөнөөсөн онц ноцтой хэрэг үйлдсэн гэж буруутгасан юм.


















