Татварын байцаагч эмэгтэйн шүүх хурал хойшиллоо
БГД-ийн шүүхэд өнөөдөр хэлэлцэгдэх байсан ЧД-ийн татварын байцаагч асан Ц.Туяад холбогдох онц хэрцгийгээр хүний аминд хүрсэн хэргийн шүүх хурал хойшиллоо.
Мэдээллийн алба

БГД-ийн шүүхэд өнөөдөр хэлэлцэгдэх байсан ЧД-ийн татварын байцаагч асан Ц.Туяад холбогдох онц хэрцгийгээр хүний аминд хүрсэн хэргийн шүүх хурал хойшиллоо. Учир нь Ц.Туяагийн өмгөөлөгч нь өнөөдөр хагалгаанд орж, шүүх хуралд оролцох боломжгүй болсон аж. Тиймээс шүүх бүрэлдэхүүн хэлэлцээд хурлыг ес хоногоор хойшлуулан энэ сарын 11-ний 10.00 цагт хийхээр боллоо. Хэргийг сануулбал, БГД-ийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт өнгөрсөн долдугаар сарын 1-2-нд шилжих шөнө гадны нөлөөтэй амиа алдсан эмэгтэйн цогцос олдож улмаар энэ аймшигт хэргийг Ц.Туяа үйлдсэн болох нь тогтоогдсон юм.


















