Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙНөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн газар дээрх биомассын дийлэнх нь түймэрт өртжээ
1/3
Нийгэм

Татварын байцаагч эмэгтэйн шүүх хурлын тов гарлаа

Онц хэрцгийгээр хүний аминд хүрсэн татварын байцаагч эмэгтэйн шүүх хурал 10-р сарын 2-нд буюу ирэх лхагва гаригт Баянгол дүүргийн шүүхэд 13.00 цагт болох тов гарчээ. Шүүх хуралд шүүгчээр Ц.Оюунчимэг, О.Жанчивнямбуу, М.Нармандах, улсын яллагчаар О.Гэрэл, өмгөөлөгчөөр П.Одонтунгалаг, Э.Ганбат, Х.Даваа

Ж.
Ж.Мядагбадам

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Татварын байцаагч эмэгтэйн шүүх хурлын тов гарлаа
Татварын байцаагч эмэгтэйн шүүх хурлын тов гарлаа. Зураг: МҮОНРТ

Онц хэрцгийгээр хүний аминд хүрсэн татварын байцаагч эмэгтэйн шүүх хурал 10-р сарын 2-нд буюу ирэх Лхагва гаригт БГД-ийн шүүхэд 13.00 цагт болно. Хуралд шүүгчээр Ц.Оюунчимэг, О.Жанчивнямбуу, М.Нармандах, улсын яллагчаар О.Гэрэл, өмгөөлөгчөөр П.Одонтунгалаг, Э.Ганбат, Х.Даваасүрэн нар оролцоно. Тус хэргийг сануулбал, БГД-ийн XV хорооны нутаг дэвсгэрт энэ сарын 1-2-нд шилжих шөнө ЧД-ийн татварын хэлтэст байцаагч ажилтай 27 настай эмэгтэй Э-г хамт ажиллаж байсан 39 настай эмэгтэй Т гэгч 70 удаа хутгалж амь насыг нь хэрцгийгээр хөнөөсөн онц ноцтой хэрэг гарсан. Хэргийн мөрдөн байцаалтын явцад Т нь хамт амьдарч байсан Б гэгч залуугаа хохирогч Э-тэй хардсаны улмаас харгис аллагыг үйлдсэн нь тогтоогдсон юм.

Түлхүүр үг:Татварыг байцаагч эмэгтэйн шүүх хурлын тов гарлаа
Хуваалцах