Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Татварын буцаан олголтыг энэ сарын 20 хүртэл хойшлууллаа

Одоогоор 65 мянга гаруй иргэн хөнгөлөлт, чөлөөлөлтөд хамрагдах хүсэлтээ цахимаар ирүүлээд байгаа аж.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Татварын буцаан олголтыг энэ сарын 20 хүртэл хойшлууллаа
Татварын буцаан олголтыг энэ сарын 20 хүртэл хойшлууллаа. Зураг: МҮОНРТ

Татварын хөнгөлөлт, чөлөөлөлт эдлэх хүсэлтэй иргэдийн бичиг баримт хүлээн авах хугацааг энэ сарын 20 хүртэл хойшлууллаа. Уг нь өнгөрсөн даваа гарагт дуусгавар болох байсан ч Сар шинийн баяр ажлын өдрүүдэд таарсан учир нөхцөл байдлыг харгалзан ийнхүү сунгасан байна. Одоогоор 65 мянга гаруй иргэн хөнгөлөлт, чөлөөлөлтөд хамрагдах хүсэлтээ цахимаар ирүүлээд байгаа аж. Сонирхуулахад, 2014 онд 71 мянга 943 иргэнд 44 тэрбум төгрөгийг татварын хөнгөлөлт хэлбэрээр буцаан олгосон байна.

Хуваалцах