Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Татварын хэлтэс цахим тайлан өгнө

Иймд татвар төлөгчдийн 2013 оны 4-р улирлын татварын бүх төрлийн тайлангууд болон 2013 оны 12 дугаар сарын Нэмэгдсэн өртгийн албан татварын тайланг татварын цахим мэдээллийн шинэ системээр тоон гарын үсгээр нь авч эхэлжээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Татварын хэлтэс цахим тайлан өгнө
Татварын хэлтэс цахим тайлан өгнө. Зураг: МҮОНРТ


Хэнтий аймгийн татварын алба бизнес эрхлэгчдийн үйл ажиллагааг хөнгөвчлөх, цаг, зардлыг хэмнэх, цахим хэлбэрээр татварын төлбөр тооцоог хийх зорилгоор шинэ оноос эхлэн цахим татварын мэдээллийн шинэ системийг ашиглалтад оруулаад байна.

Ингэснээр татварын бүх тайланг oнлайнаар илгээх, татвар төлөгчтэй харилцах, лавлагаа, тодорхойлолт, татвар төлөгчийн бүртгэлийг цахимаар хийх, тоон гарын үсгийн системтэй холбогдох боломж бүрдэх юм байна.


Иймд татвар төлөгчдийн 2013 оны IV улирлын татварын бүх төрлийн тайлангууд болон 2013 оны 12 сарын нэмэгдсэн өртгийн албан татварын тайланг татварын цахим мэдээллийн шинэ системээр тоон гарын үсгээр нь авч эхэлжээ.

Мөн цахим системээр тайлан илгээх талаар аймгийн Татварын хэлтэс дээр өдөр бүр сургалт явуулж, заавар зөвлөгөө өгч байгаа ажээ.

Түлхүүр үг:Хэнтий аймаг татвар
Хуваалцах