Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

"Татварын хуулийг хэн сайн сурталчлах вэ” тэмцээнийг зохион байгууллаа

“Татвар төлөгчийн өдрүүд”-ийн арга хэмжээний хүрээнд Нийслэлийн Татварын газраас ШУТИС-ийн Бизнесийн Удирдлага Хүмүүнлэгийн сургуультай хамтран оюутнуудын дунд “Татварын хуулийг хэн сайн сурталчлах вэ”

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
"Татварын хуулийг хэн сайн сурталчлах вэ” тэмцээнийг  зохион байгууллаа
"Татварын хуулийг хэн сайн сурталчлах вэ” тэмцээнийг зохион байгууллаа. Зураг: МҮОНРТ

“Татвар төлөгчийн өдрүүд”-ийн арга хэмжээний хүрээнд Нийслэлийн Татварын газраас ШУТИС-ийн Бизнесийн Удирдлага Хүмүүнлэгийн сургуультай хамтран оюутнуудын дунд “Татварын хуулийг хэн сайн сурталчлах вэ” тэмцээнийг 8 дахь жилдээ “Далд эдийн засгийг ил болгоцгооё” уриан дор амжилттай зохион байгууллаа.

Тэмцээнийг ирээдүйн татвар төлөгчдийн татварын боловсролыг дээшлүүлэх, НӨАТ-ын хууль болон НӨАТУС-ийг бизнес эрхлэгч болон худалдан авагчдад таниулан сурталчлах зорилгоор явуулсан бөгөөд уралдаанд оролцогч 3, 4-р курсийн оюутнуудаас бүрдсэн:

• Б.Бумбаяр ахлагчтай “Томруулдаг шил”
• Э.Үжин ахлагчтай “Apex”
• Г.Даваасүрэн ахлагчтай “Triangles”
• Б.Төгөлдөр ахлагчтай “Space”
• Б.Номиндарь ахлагчтай “TT-03” багууд оролцлоо.

Нийслэлийн томоохон худалдааны үйлчлгээний төвүүдийг багтаасан Баянгол дүүргийн 15 дугаар хорооны иргэд олноороо үйлчлүүлдэг худалдааны төвүүдээр и-баримтын сурталчилгаа хийх, татварын хуулийг сурталчлан таниулах, иргэдийг и-баримтаа бүртгүүлж хэвшүүлэхэд нөлөөлөхүйц эерэг утга агуулгатай зурагт хуудас бэлтгэх, шилдэг татвар төлөгчдийг сурталчлах, НӨАТ-ын хуулиар бодлого бодож асуулт хариултын тэмцээнд оролцох гэсэн 4 үе шаттайгаар тэмцээнийг зохион байгуулж багуудад БУХС-ийн багш Ё.Мөнхтуяа, Нийслэлийн татварын газрын байцаагчид зөвлөгөө өгч ажиллалаа.Энэ удаагийн тэмцээнд:Тэргүүн байранд: Б.Номиндарь ахлагчтай “ТТ-03” баг,
Хоёдугаар байранд: Б.Бумбаяр ахлагчтай “Томруулдаг шил” баг,
Гуравдугаар байранд: Г.Даваасүрэн ахлагчтай “Triangles” баг шалгарч өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнагдлаа гэж Нийслэлийн Татварын газраас мэдээллээ.

Хуваалцах