Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

Татварын шинэчлэл нэрийн дор татварыг өөрчлөхгүй

УИХ дахь АН-ын бүлэг шинэ оны анхны хуралдаанаа хийж татварын тухай асуудлаар зарчмын шийдэл гаргалаа. Татвар болон төсөвтэй холбоотой хуулийн төслийг Засгийн газар өргөн барих эрхтэй гэдгийг Үндсэн хуульд заасан байдаг.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Татварын шинэчлэл нэрийн дор татварыг өөрчлөхгүй
Татварын шинэчлэл нэрийн дор татварыг өөрчлөхгүй. Зураг: МҮОНРТ

УИХ дахь АН-ын бүлэг шинэ оны анхны хуралдаанаа хийж татварын тухай асуудлаар зарчмын шийдэл гаргалаа. Татвар болон төсөвтэй холбоотой хуулийн төслийг Засгийн газар өргөн барих эрхтэй гэдгийг Үндсэн хуульд заасан байдаг. Иймд татварын асуудлаар гишүүд дангаараа хуулийн төсөл өргөн барихаа больё гэдэг дээр АН-ын бүлгийн гишүүд санал нэгджээ. Монгол Улсад татварын шинэчлэл гэдэг нэрийн дор татварыг өөрчлөхгүй. 2006 онд батлагдсан дөрвөн төрлийн 10 хувийн татвар өнөөдрийг хүртэл хүчинтэй үйлчилж байгаа. Энэ нь маш зөв зарчим юм хэмээн Д.Эрдэнэбат дарга бүлгийнхээ байр суурийг илэрхийлэв. Тус бүлгээс Татварын шинэчлэлийн бодлогын хүрээнд татварынхаа бодлогыг хэрхэн шийдэх вэ гэдэг асуудлыг ирэх долоо хоногтоо багтаан оруулж ирэхийг Засгийн газарт үүрэг болголоо. Түүнчлэн 1,5 тэрбум төгрөг хүртэл орлоготой аж ахуйн нэгжийн орлогын татварын 90 хувийг буцаан олгох асуудлыг яаралтай шийдвэрлэх шаардлагатайг ч мөн Засгийн газарт сануулсан юм. Орлогын татварын 90 хувийг буцаан олгосноор жижиг, дунд үйлдвэрлэлийг тууштай дэмжих нэг алхам болно гэж АН-ын бүлэг үзэж байгаа аж.

Хуваалцах