Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

Татварынхны үр дүнгийн урамшуулал гэх нэрийдлээр их хэмжээний мөнгө авсан асуудлыг шалгахаар болов

Өнгөрсөн сард татварын зарим байгууллагууд үр дүнгийн урамшуулал нэрийдлээр их хэмжээний мөнгийг хуурамчаар олгож байсан нь ил болсон.

О.
О.Энхмаа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Татварынхны үр дүнгийн урамшуулал гэх нэрийдлээр их хэмжээний мөнгө авсан асуудлыг шалгахаар болов
Татварынхны үр дүнгийн урамшуулал гэх нэрийдлээр их хэмжээний мөнгө авсан асуудлыг шалгахаар болов. Зураг: МҮОНРТ

Өнгөрсөн сард татварын зарим байгууллагууд үр дүнгийн урамшуулал нэрийдлээр их хэмжээний мөнгийг хуурамчаар олгож байсан нь ил болсон. Тодруулбал, зарим аймаг, дүүргийн Засаг дарга, Татварын хэлтсийн даргатай үр дүнгийн гэрээ байгуулж, урамшуулал олгосон нь Төсвийн тухай болон Татварын тухай хуулийг зөрчиж байсан нь тогтоогдсон юм. Тиймээс Сангийн яамнаас Татварын ерөнхий газарт үүрэг, чиглэл өгч орон нутгийн төсвийн хөрөнгөөс татварын албаныханд олгосон урамшууллыг хүчингүй болгон орон нутгийн санд буцаан төвлөрүүлэх, урамшуулал авсан албан тушаалтанд хариуцлага тооцохыг даалгасан билээ.

Харин өнөөдөр Төсвийн байнгын хорооны хуралдааны үеэр дээрх асуудлыг шалгах ажлын хэсэг байгуулахаар тогтжээ. Ийнхүү татварын ажилтнуудын үр дүнгийн урамшуулал авсан талаарх асуудлыг нарийвчлэн судлахыг УИХ-ын дарга З.Энхболд байнгын хороонд даалгасан юм.

Хуваалцах