Татьяна Скунмакер улсынхаа анхны алтыг медалийг авахдаа дэлхийн рекордыг шинэчиллээ
ӨАБНУ Токиогийн олимпын анхны алтан медалиа усанд сэлэлтийн эмэгтэйчүүдийн 200 метрийн мэлхий сэлэлтийн төрлөөр хүртлээ.
Т.
Т.Болор-Эрдэнэ
Мэдээллийн алба
Уншихад 1 минут

ӨАБНУ Токиогийн олимпын анхны алтан медалиа усанд сэлэлтийн эмэгтэйчүүдийн 200 метрийн мэлхий сэлэлтийн төрлөөр хүртлээ. Түүнчлэн Татьяна Скунмакер улсынхаа анхны алтан медалийг авахдаа дэлхийн рекордыг шинэчлэн тогтоож (2:18.95 минут) баяр дээрээ баяр нэмэв.
Энэ төрөлд АНУ-ын Лили Кинг мөнгө (2:19.92), мөн тус улсын Энни Лазор хүрэл медаль (2:20.84) хүртлээ.
Хуваалцах


















