Тавь гаруй жил мал маллаж, 2000 сарлаг тоолуулсан Ц.Доржсүрэнд "Хөдөлмөрийн баатар" цол олголоо
Манай улсад анх удаагаа 2012 онд нэг сая сарлаг тоолуулж байсан малчин Ц.Доржсүрэнг бид онцолж байна.
Мэдээллийн алба

"Цагийн хүрд" мэдээллийн хөтөлбөр: Манай улсад анх удаагаа 2012 онд нэг сая сарлаг тоолуулж байсан малчин Ц.Доржсүрэнг бид онцолж байна. Дэлхийд ховордоод байгаа сарлагийн тоо толгойг энэ онд 2 мянгаар нэмж, өсгөн үржүүлсэн Архангай аймгийн Ихтамир сумын малчин Ц.Доржсүрэнд "Монгол Улсын Хөдөлмөрийн баатар" цолыг олгосон байна.
Тэрбээр өндөр уулын бүсэд сарлаг үхрийг өсгөн үржүүлж, үүлдэр угсааг нь сайжруулж ирсэн байна. Таван мянга гаруй бод малтай мянгат малчин сарлаг маллаад 20 гаруй жилийн хугацаа өнгөрсөн байна.


















