Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙНөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн газар дээрх биомассын дийлэнх нь түймэрт өртжээ
1/3
Гадаад мэдээ

Тав хоногтой нярай амиа алджээ

Сербийн Засгийн газар өнгөрөгч ням гарагт онгоцны ослоор нас барсан тав хоногтой хүүгийн араас орон даяараа гашуудал зарлаж, хүндэтгэл үзүүлсэн юм.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Тав хоногтой нярай амиа алджээ
Тав хоногтой нярай амиа алджээ. Зураг: МҮОНРТ

Сербийн Засгийн газар өнгөрөгч ням гарагт онгоцны ослоор нас барсан тав хоногтой хүүгийн араас орон даяараа гашуудал зарлаж, хүндэтгэл үзүүлсэн юм. Тодруулбал, Сербид төрөөд тав хонож буй нярай амьсгалын дутагдалд орсон байсныг аврах албаны нисдэг тэргээр эмнэлэг рүү хүргэж явсан онгоц осолдож, аврах багийн дөрвөн хүн, хоёр эмнэлгийн ажилтан, тав хонож буй нярай хүүхэд амь үрэгдсэн аж.

Онгоцны ослын шалтгааныг өтгөн манангийн улмаас болсон гэж албаныхан мэдээлж байгаа юм.

Хуваалцах