Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙХууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо
1/3
Нийгэм

“Тав хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн өнөөгийн байдал” цахим хурал боллоо

ЭХЭМҮТ-ийн Тандалт судалгааны албанаас Эрүүл мэндийн сайдын А/207 тоот тушаалын 3.2.5, 3.2.6, 3.2.7 дахь заалтын дагуу “Хүүхдийн эндэгдлийн өнөөгийн байдал” сэдэвт цахим хурлыг зохион байгууллаа. Цахим хурлаар “Тав хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн өнөөги

ЭМ
Эрүүл мэндийн яам

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Тав хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн өнөөгийн байдал” цахим хурал боллоо
“Тав хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн өнөөгийн байдал” цахим хурал боллоо. Зураг: МҮОНРТ

ЭХЭМҮТ-ийн Тандалт судалгааны албанаас Эрүүл мэндийн сайдын А/207 тоот тушаалын 3.2.5, 3.2.6, 3.2.7 дахь заалтын дагуу “Хүүхдийн эндэгдлийн өнөөгийн байдал” сэдэвт цахим хурлыг зохион байгууллаа. Цахим хурлаар “Тав хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн өнөөгийн байдал”; ”Нярайн эндэгдлийн өнөөгийн байдал” сэдвээр ТСА-ны их эмч Х.Бортуяа, Б.Мөнхзаяа нар мэдээлэл хийлээ.

Цаашид эрүүл мэндийн байгууллагууд ЭМС-ын 503 тоот тушаалыг хэрэгжүүлэн ажиллаж буй талаарх (Тав хүртэлх насны хүүхдийн болон нярайн эндэгдлийн тохиолдол бүрийг магадлан хэлэлцэж, өвчлөл, эндэгдлийг бууруулах ажлын төлөвлөгөө гаргаж ажилласан) тайлангаа ТСА-нд гүйцээн ирүүлэх талаар зөвлөв.

Хуваалцах