Таван аймаг вакцины хөргүүртэй авто машинтай боллоо
Хөдөө аж ахуйн маркетинг төслийн малын эрүүл мэндийг сайжруулах ажлын хүрээнд төслийн оролцогч Архангай, Говь-Алтай, Хөвсгөл, Баянхонгор, Завхан аймагт мал
Мэдээллийн алба

Хөдөө аж ахуйн маркетинг төслийн малын эрүүл мэндийг сайжруулах ажлын хүрээнд төслийн оролцогч Архангай, Говь-Алтай, Хөвсгөл, Баянхонгор, Завхан аймагт мал эмнэлэгийн зориулалтаар тоноглогдсон вакцины хөргүүртэй авто машинуудыг гардуулан өгөх арга хэмжээ өнөөдөр ХХААХҮ-ийн Яамны гадаа талбайд боллоо. Арга хэмжээнд ХХААХҮ-ийн сайд П.Сэргэлэн, дэд сайд Ж.Сауле болон албаны хүмүүс, машин хүлээн авч буй таван аймгийн төлөөлөл оролцов.

Хөдөө аж ахуйн маркетинг төслийн үндсэн зорилтын нэг болох малын эрүүл мэндийг сайжруулах ажлын хүрээнд төслийн оролцогч сумдын хувийн мал эмнэлэгийн 40 дэд төсөл, Мал эмнэлэг, үржлийн тасгийн 15 дэд төсөл, Аймгийн мал эмнэлэгийн хэлтэс, лабораторийн 8 дэд төсөл, Бүсийн мал эмнэлэг хорио цээр, хяналтын цэгийн 4 дэд төсөлд хөрөнгө оруулалт хийхэд бэлэн болж “Хөрөнгө оруулалт, санхүүжилтийн гэрээ”-г байгуулан ажиллаж байна.


















