Таван ахмад тутмын нэг нь хүчирхийлэлд өртөж байна
Таван ахмад тутмын нэг нь хүчирхийлэлд өртөж, хүчирхийлэлд өртсөн 10 ахмад тутмын нэг нь цагдаагийн байгууллагад ханджээ.
Мэдээллийн алба

Таван ахмад тутмын нэг нь хүчирхийлэлд өртөж, хүчирхийлэлд өртсөн 10 ахмад тутмын нэг нь цагдаагийн байгууллагад ханджээ.
Хууль хяналтын байгууллагад хандсан тэдний тоо цөөн байгаа нь зарим ахмад эрхээ зөрчигдөж байгааг мэддэггүй. Нөгөө хэсэг нь үр хүүхдээ цагдан хориулж, торгуулах зэргээр шийтгэл хүлээх байх гэсэн айдастай холбоотой байсан гэж Хүний эрхийн үндэсний комиссоос мэдээллээ.
Mongolian National Radio · Таван ахмад тутмын нэг нь хүчирхийлэлд өртөж байна
Ахмадыг хүчирхийлж, сэтгэл зүйгээр дарамтлах байдлыг ихэвчлэн гэр бүлийн гишүүд, тодруулбал үр хүүхдүүд, нөхөр нь үзүүлдэг байна гэж Хүний эрхийн үндэсний комиссын Судалгаа, дүн шинжилгээ, хяналт шалгалтын хэлтсийн дарга н.Ёндонжамц тодотголоо.


















