Таван Богдыг ЮНЕСКО-гийн хамгаалалтад авах шаардлагатай болжээ
Монгол Алтайн Таван Богдыг ЮНЕСКО олон улсын байгууллагын ивээл дор тусгай хамгаалалтад авах асуудал яригдаж эхэллээ. Мөнх цаст оргил, мөнхийн цэвдэг мөсөн гол,
Мэдээллийн алба

Монгол Алтайн Таван Богдыг ЮНЕСКО олон улсын байгууллагын ивээл дор тусгай хамгаалалтад авах асуудал яригдаж эхэллээ. Мөнх цаст оргил, мөнхийн цэвдэг мөсөн гол, ой тайга, нэн ховор ан гөрөөс бүхий дэлхийд ховор онгон байгальтай энэ нутгийг хамгаалах шаардлага тулгараад багаа юм.
Үүнтэй холбогдуулан "Саяхан энэ сэдвээр олон улсын чуулга уулзалт Монгол нутагт боллоо. Ирэх онд Дорнод Казахстан мужийн Хотонхаргай тосгонд болно. Уг асуудлын хүрээнд Даянгийн боомт, Монгол, Казахстан хоорондын дөт зам, нислэг, Баян-Өлгийд хамтарсан яармаг зохиох зэрэг асуудлыг дэвшүүлэн тавилаа. ЮНЕСКО-гийн дэмжлэгээр дөрвөн улс орны хооронд оршдог тус нутгийг тусгай хамгаалалтад авах асуудал алхам алхмаар шийдэгдэх болно" гэж аймгийн Засаг дарга Х.Дармен ярилаа.


















