Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙНөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн газар дээрх биомассын дийлэнх нь түймэрт өртжээ
1/3
Нийгэм

Таван ханатай гэртэйгээ шатжээ

Ховд аймгийн Дуут сумын Босго багийн иргэн, 66 настай эрэгтэй таван ханатай гэртэйгээ шатсан тухай мэдээлэл нэгдүгээр сарын 23-ны 14:20 цагт иржээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Таван ханатай гэртэйгээ шатжээ
Таван ханатай гэртэйгээ шатжээ. Зураг: МҮОНРТ

Ховд аймгийн Дуут сумын Босго багийн иргэн, 66 настай эрэгтэй таван ханатай гэртэйгээ шатсан тухай мэдээлэл нэгдүгээр сарын 23-ны 14:20 цагт иржээ. Тус сумын ЗДТГ-ын 10 ажилтан, 2 автомашинтай, Эрүүл мэндийн төвөөс 6 ажилтан, 1 автомашинтай, нийт 16 хүн, 3 автомашинтайгаар 14:28 цагт очиход иргэн Т нас барсан байсныг сумын хэсгийн цагдаад хүлээлгэн өгсөн байна.

Төв аймгийн Эрдэнэ сумын Тамган багийн Өвөрхуурайтад иргэн А-ын дөрвөн ханатай гэр шатаж байна гэсэн дуудлагыг өчигдөр 11:23 цагт хүлээн авсан байна. Сумын Засаг даргын Тамгын газрын 16 ажилтан, 4 автомашинтай 27 минут ажиллаж галыг унтраажээ.

Болзошгүй гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэхийг ОБЕГ-аас анхааруулж байна.

Хуваалцах