Таван хүн эмийн хордлогод оров
Хоёрдугаар сарын 26-29-ний хооронд Хордлогын яаралтай тусламжийн төвд зургаан хүн хандсан байна. Тодруулбал, эмийн хордлогоор тав, угаарын хийн хордлогоор нэг хүн хандаж, тусламж үйлчилгээ авчээ.
Мэдээллийн алба

Хоёрдугаар сарын 26-29-ний хооронд Хордлогын яаралтай тусламжийн төвд зургаан хүн хандсан байна. Тодруулбал, эмийн хордлогоор тав, угаарын хийн хордлогоор нэг хүн хандаж, тусламж үйлчилгээ авчээ. Тиймээс иргэдийг сонор сэрэмжтэй байж, ууж хэрэглэж байгаа эмийнхээ зааврыг сайтар уншихыг сануулъя. Мөн бага насны хүүхдээс эмийн төрлийн бүтээгдэхүүнийг хол хадгалахыг зөвлөж байна.


















