Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Таван хүүхдийн амь насыг аварчээ

Сонгууль дөхсөн энэ өдрүүдэд зарим нэр дэвшигч айлын гэрт зочилж, гэрийн эзэдтэй биечлэн уулзахыг илүүд үзэж байна. Яг ийм аргыг олон нэр дэвшигч ашиглаж буй юм.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Таван хүүхдийн амь насыг аварчээ
Таван хүүхдийн амь насыг аварчээ. Зураг: МҮОНРТ

Сонгууль дөхсөн энэ өдрүүдэд зарим нэр дэвшигч айлын гэрт зочилж, гэрийн эзэдтэй биечлэн уулзахыг илүүд үзэж байна. Яг ийм аргыг олон нэр дэвшигч ашиглаж буй юм. Тэдний нэг нь таван хүүхдийн амь аварсан таатай мэдээ байна.

Тодруулбал, Цайз захын хойно Алтан-Өлгийд сонгуулийн сурталчилгаагаа тарааж явсан эмэгтэй айлын гэр шатаж байхтай таарч, хүүхдүүдийг гэрээс гаргасан байна. Хүүхдүүд гэртээ бин хайрч идэх гэж байгаад гал алдсан байжээ.

Азаар хүүхдүүд эсэн мэнд ч бага насны хүүхдүүдийг энэ мэт хараа хяналтгүй орхих тохиолдол гарсаар байна.

Хуваалцах